Өөрөө өөртөө хийх эмчилгээний тосон массаж
Биеэ тослох нь уламжлалт анагаах ухаанд олон маянган жил хэрэглэж байсан эмчилгээний үр дүнтэй арга. Тэр тусмаа хий, шар, бадгана хямарсан бол тосон ба усан массажтай хавсарч эмчилгээ хийх нь үр дүнтэй. Энгийн тосон массаж нь чангарсан булчинг суллах ач холбогдолтой байдаг бол өөрийн бие махбоддоо таарсан тосыг өдөр дутамдаа зааврын дагуу хэрэглэх нь үүнээс ч олон ач хоблогдолтой байдаг талаар Уламжлалт анагаах ухааны судар номонд бичсэн байдаг. Биеийн өдөр дутамдаа тослох нь дараахи ач тустай. Үүнд:
- Булчин ба мэдрэлийн системийг амраадаг
- Цус ба лимпийн нүйдлийг тэнцвэржүүлдэг
- Нойрны хямралыг засдаг
- Зөөлөн, чнга арьстай болгоно
- Нүдний хараа сайжруулна
- Хөгшрөлтийн эсрэг үйлдэлтэй
- Үсний чанар сайжруулна
- Бүтэн биеийн тэтгэж, тамиржуулна.
Reviews
There are no reviews yet.