- Яагаад энэ нь сайнаар нөлөөлдөг гэж?
Учир нь амны хөндийн өвчин эмгэгийн шалтгаан болдог нян бактери нь гадуураа өөх тосны липид агууламж бүхий мембранаар хучигдсан байдаг. Ам зайлж байгаа тос нянгийн мембрантай шүргэлцэхэд өөр хоорондоо наалддаг. Энэ нь амны хөндий, шүдний гадаргуугаас нян бактерийг цэвэрлэх ашиг тустай. Амаа тосоор зайлсныхаа дараа тосоо заавал нулмиж гадагш хаяхаа мартуузай. Тосыг залгивал түүнд агуулагдах нян микроб ба хоруу чанарт нэгдлүүдийг хамт залгиж тэрнээсээ эс эрүүл мэндийн сөрөг нөлөө учруулна.
- Ургамлын тосоор амаа зайлах аргачлал хөгжиж ирсэн түүх
Одоогоос 3000 жилийн өмнө Аюурведийн анагаах ухааны ном сударт энэ аргачлалын тухай тэмдэглэж үлдээсэн баримт байдаг. Тосоор амаа зайлах аргачлалыг эртнээс буйлны үрэвсэл, хоолой аргах, амны эвгүй үнэр, уруул хагарах ба шүд цоорох зэрэгт ашиглаж байсан баримт байна. Зарим нэг нь энэ аргачлал нь шүд буйлыг илааршуулж шүдний гажгийг тэгшлэх увдистай гэх нь ч бий.
Хэрхэн амаа зайлах вэ?
2-3 амны халбага хэртэй тосыг өглөө амандаа балган 5-15 минут орчим нааш цаас сайтар зайлаад, тосыг нулимж гадагш хаяна. Түүний дараа бүлээн усаар амаа зайлаад шүдээ угаана. Удаан зайлах тусмаа илүү ач холбогдолтой.
Reviews
There are no reviews yet.