Description
Ногоон хоол нь бие, хэл, сэтгэлийн тэнцвэрийг богино хугацаанд тогтворжуулах бөгөөд хоол хүнсээр дамжуулан сэтгэлээ танин мэдэрч, бие сэтгэлээ тогтворжуулан дархлалын систем буюу хамгаалах тогтолтолцоог идэвхжүүлэх ач тустай.
Идээ ундаа нь бие, хэл, сэтгэлийн тэнцвэрийг хадгалах амь насыг бат оршоон, бие мах бодийг тэтгэн шимжүүлэх чухал зүйл боловч өөрийн мөн чанар, газар орон, улирал, нас, шингээлтийг хүчиндээ тохироогүй идээ, ундаа хэрэглэх сэтгэл санааг үймүүлэн уур, мунхаг, шунал гэсэн гэмийн сэтгэлийг дэвэргэн өвчин эмгэг үүсгэдэг байна.
Цагаан хоолыг Монголчууд эртнээс амьдралдаа хэрэглэн, бие сэтгэлээ нарийн дэгд оруулан хатуужуулж, бие болон оюуны дээд оргилд хүрч байсан. Үүний нууц нь идээ, ундаа тэр тусмаа цагаан хоолыг өөрийн өвөрмөц чанар, цаг улирал, шингээлтийн хүчиндээ тохируулж хэрэглэж ирсэнд оршино.